ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Аюушийн Ариунзаяа 2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Ардын Намын жагсаалтын 12 дугаарт сонгогдож, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
Улсын Их Хурлын 144 удаагийн чуулганы хуралдаанд 99,3 хувийн ирцтэй оролцож, гишүүдийн ирцээр тэргүүлсэн байна. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Ёс зүйн дэд хорооны гишүүнээр, Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга, Монгол-Германы парламентын бүлгийн даргаар ажиллаж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй холбогдуулан гишүүд нийт 1,198 удаа асуулт асууж, хариулт авснаас А.Ариунзаяа хамгийн олон буюу 108 удаа асуулт тавьжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 35 удаа, 119 минут үг хэлсэн байна.

ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

А.Ариунзаяа тайлант хугацаанд бусад гишүүдийн хамт эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, парламентын хяналт, төрийн байгуулалтын чиглэлийн хууль, тогтоолын төсөл санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн. Үүнд:
Нийгмийн хамгаалал, үйлчилгээ:Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Нийгмийн ажлын тухай; Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлт: Тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцөлийг сайжруулах, тэтгэврийн шимтгэл төлөх зохицуулалтыг тэгш болгох чиглэлээр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачлан ажилласан. Уг төслийг Засгийн газар болон УИХ-ын гишүүд хамтран санаачилж, батлуулсан
Парламентын үйл ажиллагаа, хяналт: УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд болон хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслүүд.
Төрийн байгуулалт, засаглал: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн албаны тухай, Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Статистикийн тухай, Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүд.
Эрүүл мэндийн салбар:Цусны донорын тухай; Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай; Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл.
Бусад чиглэл: Тамхины хяналт, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, дулаан хангамж, ойн тухай хууль болон бусад хуулийн төслүүдийг өргөн барьж батлуулан ажиллаж байна.

Одоо ажиллаж буй хуулийн төслүүд:
1. Статистикийн тухай хуулийн төслийг саначлан боловсруулж, УИХ-аар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн. D parlament байршуулж иргэдээс санал авч байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, төрийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг чанартай, нарийвчлалтай, цаг үеийн шаардлагад нийцсэн статистикийн мэдээллээр хангах нь статистикийн тогтолцооны үндсэн зорилт юм. Статистикийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, түүний үр дагаварт үндэслэн статистикийн засаглал, хараат бус байдал, статистикийн мэдээллийн эх үүсвэр, тархаалт, ашиглалт, статистикийн үйл ажиллагааны чанарын хяналт, мэдээллийн нууцлал, хамгаалал, албан ёсны статистикийн зарчмыг бүрэн тусгах, өгөгдлийн засаглал, өгөгдлийн шинжилгээг хийх, нэгтгэн системчлэх, хууль зүйн үндэслэлийг нь тусгах замаар давхардал, хийдлийг арилгах хэрэгцээ шаардлага үүссэн.
Иймд хуулийн төслийн шинэчилсэн найруулга нь үндэсний статистикийн тогтолцоог орчин үеийн өгөгдөлд суурилсан төрийн удирдлагын хэрэгцээнд нийцүүлэх, албан ёсны статистикийн мэргэжлийн хараат бус байдал, чанар, нууцлал, аюулгүй байдал, хүртээмжийг эрх зүйн хувьд баталгаажуулахыг зорьсон.
Статистикийн тухай хууль шинэчилсэн найруулгыг боловсруулсанаар одоогийн хууль тогтоомжийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгож сайжруулах, ялангуяа бие даасан, хараат бус байдал, төсвийн асуудал болон мэдээллийг иргэн хуулийн этгээдээс авах арга, журмыг өөрчлөх юм.
2. “Оршуулгын үйл ажиллагааны тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулж, D parlament байршуулж иргэдээс санал авч байна.
Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой харилцаа нь зөвхөн оршуулгын газрын асуудлаар хязгаарлагдахгүй бөгөөд хүний нэр төр, халдашгүй байдал, шашин шүтэх буюу эс шүтэх эрх, нийтийн эрүүл мэнд, эрүүл ахуй, халдвар хамгаалал, байгаль орчин, газар ашиглалт, хот байгуулалт, иргэний улсын бүртгэл, цагдаа, шүүх шинжилгээ, эрүүл мэнд, орон нутгийн удирдлага, оршуулгын үйлчилгээний салбарын уялдаа холбоог шаарддаг цогц харилцаа юм.
Хуулийн зорилт нь хүний нэр төр, эрх, шашин шүтэх болон эс шүтэх эрхийг хүндэтгэн, нийтийн эрүүл мэнд, эрүүл ахуй, халдвар хамгаалал, байгаль орчны аюулгүй байдал, газрын зохистой ашиглалт, хот байгуулалт, соёлын өвийг хамгаалах зарчимд нийцүүлэн оршуулгын үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоогоор зохион байгуулах, оршуулгын үйлчилгээний эрх зүйн орчин, оршуулгын газрын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт, бүртгэл мэдээлэл, хяналт, санхүүжилтийн эрх зүйн үндсийг бүрдүүлэхийг зорьж байна.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллав

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж буй иргэдэд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар ажиллажээ.
Тайланд дурдсанаар, 50-иас дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага ажилтнуудынхаа хоёр хувиас доошгүйд ахмад настныг ажиллуулах зохицуулалттай. Харин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан шимтгэлээс чөлөөлөх нөхцөл нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн зарим бүлгийг хамруулахгүй байгааг өөрчлөх зорилгоор төсөл боловсруулсан байна. Төсөлд цэргийн тэтгэвэр авагч, малчин, хүнд болон хортой нөхцөлд ажилласан, олон хүүхэд төрүүлсэн зэрэг үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон иргэдийг ялгаваргүй хамруулах санал тусгалаа.
Хүүхэд хамгаалал, жендэрийн тэгш байдлын талаар санал солилцов.

Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх тусгай илтгэгчийн зөвлөх Асмандур Эйнар Дадасонтой уулзаж, хүүхдийн эрх, хамгаалал болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэслэх дэлхийн түншлэлийн амлалтын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Мөн ажлын бус цагаар зохион байгуулах үйл ажиллагаанд бага насны хүүхэдтэй ажилтнуудын нөхцөлийг харгалзах, хүүхдийг эрсдэлт нөхцөлд үлдээхгүй байх, байгууллагын бодлогод хүүхэд хамгааллыг нэн тэргүүнд тусгах шаардлагыг дэвшүүлсэн байна. Төрийн ордонд хүүхдэд зориулсан өрөө, номын сан байгуулах ажилд зохион байгуулав.
Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлсэн байна. Мөн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганы “Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө” сэдэвт салбар хуралдаанд оролцов.
ХАМТЫН АЖИЛЛАГАА

“Үндсэн хууль: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах нь” хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцсон. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон бусад иргэдэд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэгт ажиллажээ.
Олон Улсын Парламентын Холбооны Парламентын дарга нарын дэлхийн бага хурлын хүрээнд Женев хотод болсон арга хэмжээнд оролцсон бөгөөд Москва, Бүгд Найрамдах Чех Улсад зохион байгуулсан албан айлчлалын бүрэлдэхүүнд ажилласан байна. Мөн Германы Социал демократ намын залуучуудын байгууллага болон Монгол Ардын Намын залуучуудын байгууллагын хамтын ажиллагааны уулзалтад оролцжээ.
“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулж, Оршуулгын үйл ажиллагааны тухай анхдагч хуулийн төслийг танилцуулсан байна. Мөн цөлжилттэй тэмцэх асуудлаарх парламентын дээд түвшний форумд тус тус оролцжээ.
АЖЛЫН ХЭСЭГ

А.Ариунзаяа дараах ажлын хэсэгт ахлагч болон гишүүнээр ажилласан байна:
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх ажлын хэсгийг ахалсан.
УИХ-ын шийдвэрийн биелэлттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахалсан.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт ажилласан.
· Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэгт оролцсон.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэр бүлийн хөгжлийг дэмжих асуудлаарх ажлын хэсгүүдэд ажилласан.


2024–2026 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд А.Ариунзаяа парламентын үйл ажиллагаанд тогтмол оролцож, чуулганы хуралдааны 100 хувийн ирцтэй ажилласан байна. Түүний хууль санаачлах, боловсруулах үйл ажиллагаа эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, ахмад настны хөдөлмөр эрхлэлт, хүүхэд хамгаалал, жендэрийн тэгш байдал, парламентын хяналт болон төрийн байгуулалтын чиглэлд төвлөрчээ.
Мөн холбогдох ажлын хэсгүүдэд ахлагч, гишүүнээр ажиллаж, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх болон санал, дүгнэлт гаргах ажилд тус тус оролцсон байна.Тайлант хугацаанд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажиллаж, парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор байгуулсан “Нээлттэй парламент”-ын танхимд ажилласан анхны гишүүн болсон юм. “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, нийт 98 иргэнтэй биечлэн уулзан, санал хүсэлт, тулгамдсан асуудлыг нь сонслоо.
Мөн уулзалт, хэлэлцүүлэг, орон нутагт нийт 540 гаруй иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг сонссон бөгөөд хийж хэрэгжүүлж буй ажил, санаачилсан хууль тогтоомж байр сууриа илэрхийлж ажиллаж байна.


УИХ-ЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР БАЙГУУЛСАН АЖЛЫН ХЭСГҮҮДЭД АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2024 онд:
1.Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий /2024.09.05, Дугаар 94/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
2. Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах /2024.09.05, Дугаар 100/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
3. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийг шинэчлэн боловсруулах /2024.09.05, Дугаар 102/ ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулах /2024.09.05, Дугаар 103/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
5. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулах /2024.09.05, Дугаар 108/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
6. 2025 оны улсын төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хууль, дагалдах төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах /2024.12.06, Дугаар 303/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
7. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах /2024.12.26, Дугаар 338./ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
2025 онд:
1.Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах /2024.09.05, Дугаар 94/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
2.Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах / 2024.09.05, Дугаар 100/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
3.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийг шинэчлэн боловсруулах /2024.09.05, Дугаар 102/ ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг /2024.09.05, Дугаар 103/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
5.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулан танилцуулах /2024.09.05, Дугаар 108/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
6.Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах /2025.06.12, Дугаар 254/ ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.
7.Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах /2025.06.12, Дугаар 255/ ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.
8.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий /2025.06.27 Дугаар 291/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
2026 онд:
1. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг /2026.01.14, Дугаар 22/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
2. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх /2026.01.14, Дугаар 23/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
3. Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх /2026.01.14, Дугаар 27/ ажлын хэсгийн дэд ахлагчаар ажилласан.
4. Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах /2026.01.16, Дугаар 29/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
5. Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах /2026.03.11, Дугаар 95/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
6. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах /2026.05.29, Дугаар 231/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
7. Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах /2025.12.26, Дугаар 523/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
8. Монгол Улсын Засгийн газраас 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийг дэмжих чиглэлээр бодлогын уялдааг ханган эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг цогцоор нь судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах /2025.12.31, Дугаар 526/ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛООР БАЙГУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГТ АЖИЛЛАСАН БАЙДАЛ
Байнгын хорооны болон Байнгын хороодын хамтарсан тогтоолоор байгуулагдсан, гишүүний нэр тодорхой дурдагдсан дараах найман ажлын хэсгийг бүртгэлээ.
1. Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2024.10.22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.
2. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2024.10.22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор гишүүнээр ажилласан.
3. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт батлагдсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт дагалдах хууль, тогтоолыг хэлэлцэх дэгийн асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. Байнгын хороодын 2024.11.27-ны өдрийн 07/06 дугаар хамтарсан тогтоолоор гишүүнээр ажилласан.
4. Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх дэгийн асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2024.12.03-ны өдрийн 08 дугаар тогтоолоор гишүүнээр ажилласан.
5. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025.09.30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор гишүүнээр ажилласан.
6. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026.04.01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор гишүүнээр ажилласан.
7. Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026.04.22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.
8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026.06.16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор гишүүнээр ажилласан.
ПАРЛАМЕНТЫН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ХҮРЭЭНД УИХ-ЫН ГИШҮҮН А.АРИУНЗАЯАГААС ЗАСГИЙН ГАЗАР, ХОЛБОГДОХ ГАЗАРТ ТАВЬСАН АСУУЛГА, АСУУЛТ
Шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянуулах тухай, 2025-01-22 Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд хандан Дугаар №2025-03
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 37 дугаар зүйлийн 37.1.1, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу дараах асуултыг тавьж байна. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2024 оны 03 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 792,000 төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт: “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо энэ хуулийн 4.2-т заасан хүчин зүйлсийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоох...” Мөн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан дагаж мөрдөх хугацаатай нийцэж байгаа эсэх тухай асуулт
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаар, 2025-04-03 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Дугаар №2025-15
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 792,000 төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг үндэслэн дараах асуултыг тавьж байна.
Хууль зөрчсөн эсэх
2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 660,000 төгрөг болгож тогтоосон байхад 2025 оны 4 дүгээр сарын 01-нд дахин нэмэгдүүлэх нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4, 7.2 дахь хэсгийн хугацааг зөрчсөн эсэх.
Даатгалын шимтгэл ба төсөв
Цалин хөлстэй уялдуулан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал, улсын төсөвт үзүүлэх ачааллын талаарх тооцоолол.
Аж ахуйн нэгжийн төлбөр
Хөдөлмөрийн тухай хуулийн 144.2, 144.3-д заасны дагуу төлбөр төлөх хичнээн аж ахуйн нэгж, байгууллага байгаагаас хэд нь төлж байгаа, мөн гадаадаас ажиллах хүч авч буй байгууллагад үзүүлэх нөлөөллийн талаарх судалгаа
Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар, 2026-05-13 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Дугаар №2026-26
Сэдэв: Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212 дугаар зүйлд заасан Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний хэрэгжилттэй холбогдуулан дараах асуулгыг Танд тавьж байна.
Орлого
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212 дугаар зүйлийн 212.2 дахь хэсэгт заасан эх үүсвэрүүдээс Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн орлогын мэдээллийг 2021–2025 оны байдлаар.
Зарцуулалт
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212 дугаар зүйлийн 212.3 дахь хэсэгт заасан арга хэмжээг санхүүжүүлсэн зардлын мэдээллийг 2021–2025 оны байдлаар.
Сурталчилгаа ба тулгамдсан асуудал
Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан байдал, хууль, журам хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал.
