
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоол болон “Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг нийтэлсэнтэй тус тус дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолоор “Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч ... мөн.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “... хөрөнгө шударгаар олж авах, ... өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...”, мөн зүйлийн 8 дахь заалтын “... үр шимийг нь хүртэх эрхтэй. ...” гэсэнд нийцээгүй байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
