БАЙНГЫН ХОРОО:
Аж, үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо
Ёс зүй, дэгийн байнгын хороо
Эдийн засгийн байнгын хороо
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо


ХАМТРАН ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮД:
• Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.
• Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
• Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
• Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
• Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
• Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
• Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
• Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
• Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
• Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
• Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль
• Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/
• Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай /шинэчилсэн найруулга/


АЖЛЫН ХЭСЭГ:
1. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг шалган судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
3. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
4. Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
5. Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
6. Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх талаар санал, дүгнэлт, гарган холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
7. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг
8. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
9. “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
10. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн талаар тавьсан асуултын хариуг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 114.1-д заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнтэй холбогдуулан тухайн асуудлаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах Ажлын хэсэг

11. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчны талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
12. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцсэнтэй холбогдуулан тухайн асуудлаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах Ажлын хэсэг
13. "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
14. Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
15. Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг
16. “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг
17. УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 10 дугаар хавсралтаар байгуулагдсан Эрүүл мэндийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
18. Санхүүгийн хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг
19. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын явц, цаашид шийдвэрлэх асуудлын талаарх мэдээллийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцсэнтэй холбогдуулан хууль тогтоомжуудын хэрэгжилт, үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах Ажлын хэсэг
20. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зээл олголт, эргэн төлөлт, зээлийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнтэй холбогдуулан өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
21. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг шалган судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
22. Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
23. Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх дэгийн асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг

ОНЦЛОХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ:

Засгийн газарт чиглэл өгөх тухай
1. Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай
- Айл өрхүүд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, орлого олох бололцоог нээж байгаа “10,000 нарны дээвэр” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулах
2. Сэргээгдэх эрчим хүчээр “Өрх бүр үйлдвэрлэгч” болох төслийг хоёр айлд амжилттай туршин УИХ-аас “Засгийн газарт чиглэл өгөх тогтоол”-д доорх заалтыг оруулж ажиллалаа.
-20 кВт хүртэлх хүчин чадалтай нарны панель, батерейн системийг техникийн нөхцөл шаардахгүйгээр нэг стандартыг хангуулан түгээх сүлжээнд холбох, хэрэглээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон орлогыг тухай бүр авах боломжийг бүрдүүлэх
3. Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
“Дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5-д заасан хүрээнд боловсруулж, 2026 онд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”
4. Дулаанбаатар – “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар чиглэл өгөх тухай” тогтоол
5. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол
6. Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол
7. Мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг шалган судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгт багтаж, Сэргээгдэх эрчим хүч, Гангийн үйлдвэрийн төслийн хэрэгжилтүүдийг хариуцан ажиллаж судалгаа хийв.

МЭТГЭЛЦЭЭН:
Улсын Их Хурлын асуулгын цагаар Ерөнхий сайдтай хоёр удаагийн мэтгэлцээнийг доорх сэдвийн хүрээнд өрнүүллээ.

1. Данхар төр – дарамтат татвар
2. Авлигажсан Монгол
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

1. “ITP -2025” Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжилд чиглэсэн бодлого, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчныг сайжруулах Ажлын хэсгийн Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг хүргүүлэв.
2. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай иргэд олон нийт, бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, хуулийн төсөлд санал бүрдүүлэв.
3. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулав.
ГАДААД ХАРИЛЦАА:

1. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хүрээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц-тай уулзалт хийж хоёр талын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэр эрхлэгчдийн уулзалт хөрөнгө оруулалт хийх боломжийн талаар санал солилцов.
2. Бүгд Найрамдах Словени Улсын Үндэсний ассамблейн гишүүн, Словени-Монголын парламентын бүлгийн дарга, хатагтай Сузана Леп Шименкотой цахим уулзалт хийлээ.
3. Өвөр Монголын соёлын өдрүүдээр 2025 оны 09 дүгээр сарын 16-19-нд Монгол-Хятадын найрамдлыг бэхжүүлж, хамтын ажиллагааг ахиулах үр дүнтэй олон талт ажлууд зохион байгууллаа.
4. Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаатай уулзаж Монгол Улсын бизнес эрхлэгч нарт гүүр болох санал санаачилгуудыг солилцлоо.
Мөн БНСУ-ын Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн хамт олонтой албан уулзалт хийж, хойшдоо хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
ГАДААД ТОМИЛОЛТ:
1. Япон Улсын Парламентын зөвлөхүүдийн танхимын Эдийн засаг, аж үйлдвэрийн байнгын хорооны гишүүдтэй албан уулзалт хийв - Япон Улс
2. “Стратегийн худалдааны хяналтын тогтолцоог бэхжүүлэх хамтын ажиллагаа, сорилт” олон улсын семинар уулзалт -ХБНГУ, Франкфурт хот
3. Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын явц, цаашид шийдвэрлэх асуудлын ажлын хэсэг БНХАУ-д ажиллав.

