Бямба, 2026 оны 4-р сарын 18
Цаг агаар8°C
Валютын ханш3,574₮

БУРХНЫ "УНАЛГАТАЙ" МИЯЖИМА АРАЛ

БУРХНЫ "УНАЛГАТАЙ" МИЯЖИМА АРАЛ

Мияжима бол Хирошимагийн ойролцоо орших арал юм. Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй, Японы гурван үзэсгэлэнтэй газрын нэг Ицүкүшима шинто сүм бий. Сүмийн билэгдэл нь далай дээр орших Торий хаалга. Торий нь Японы Шинто шашны сүм болон бусад сүмийн үүдэнд байдаг байгууламж юм. Энэ хаалгыг " Хүний орчлон болон бурхны орчны зааг, бурхны бүс рүү орох хаалга " хэмээн үзэж ихэд хүндэтгэж, зорьж очдог байна. Тиймээс Мияжима арлыг бурхны уналгатай гэдэг нь арлын ойр хавиар бэлчин өөриймсч явах "бугын айлчлал" илтгэх мэт. Тэд өөрсдийг нь зорьж ирсэн зочдын гараас айж эмээлгүйгээр өөрсдийн дуртай идшийг зооглох юм. Яг л энэ газрын эзэн лугаа адил.

Торий хаалганы үзэмж нь далайн түрлэгийн үеэр Японд хамгийн шилдэгт тооцогддог байна. Түрлэгийг ажиглавал ихэд сүрлэг уул мэт өндөрсч, давлагаа нь аажмаар алсран одох нь байгалийн гоо сайхныг бишрүүлж байв. Ийм бишрэм сайхныг үзэх гэж олон жуулчид ялангуяа хосууд ихээр ирдэг болов уу.

Мияжима арал маш романтик бөгөөд олон хосууд хуримын ёслолоо хийдэг ажээ. Бид ч хуримаа хийж яваа залуу хосуудын аялалтай таарсан. Уламжлалт ёс заншлын дагуу хийж буй эл хуримын ёслол маш энгийн даруу болох аж. Ирсэн зочид хосуудад хүндэтгэл үзүүлж арлыг тойрч дурсгалын зураг авахуулаад явцгаав. Мияжима аралд хүрэхийн тулд Энхтайвны цэцэрлэгт хүрээлэнгээс шууд завиар болон гатлага онгоцоор явах боломжтой юм. Хирошима хотын түүхтэй танилцахыг хүссэн хэн бүхэн энэ арлыг зорин ирдэг байна.

Япон улс.

Хирошима хот.

2024. 12. 02.

Төрөл:

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 0

Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЭ САЙД

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЭ САЙД

2026.04.17
УИХ-ЫН ДАРГА АСАН З. ЭНХБОЛД, ЗАМ ТЭЭВРИЙН САЙД АСАН Б. ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ҮРГЭЛЖИЛЖ, ШҮҮХ ХУРАЛ ЯГ ОДОО БОЛЖ БАЙНА

УИХ-ЫН ДАРГА АСАН З. ЭНХБОЛД, ЗАМ ТЭЭВРИЙН САЙД АСАН Б. ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ҮРГЭЛЖИЛЖ, ШҮҮХ ХУРАЛ ЯГ ОДОО БОЛЖ БАЙНА

2026.04.17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

2026.04.17
“ИХ ТАХИЛГА” ЭРХЭМСЭГ ОРШИВ

“ИХ ТАХИЛГА” ЭРХЭМСЭГ ОРШИВ

2026.04.14