Цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Засгийн газраас нийслэлд хатуу хөл хорионы дэглэм дахин тогтоохоор шийдвэрлэснийг УОК-оос мэдэгдлээ. Энэ үеэр хүлэмжийн ногоо, өндөг, хүнсний хангамжаар талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тодруулбал, улсын хэмжээнд махны 47, гурил болон гурилан бүтээгдэхүүн 174, бүх төрлийн будаа 61 хоног, хуурай сүү 23, төмс 322, хүнсний ногоо 64 хоног, элсэн чихэр 53 хоног, давс 43, хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан өндөг 1 хоногийн нөөцтэй байна.