Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар МЭЕГ-аас зөвлөмж, анхааруулга өгч байна.
Арьс салстаа гэмтээхээс болгоомжлох, гэмтээсэн тохиолдолд мал, амьтны түүхий эдтэй аль болох харьцахгүй байх
Мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх
Хувийн ариун цэврийн дэглэм сайтар сахих
Мал эмнэлгийн хяналтын зөвшөөрөлтэй махыг худалдах, худалдан авах
Боомын эсрэг дархлаажуулалтад өөрийгөө болон мал, амьтнаа хамруулах
Өвчний сэжиг илэрсэн тохиолдолд харьяа дүүрэг, орон нутгийн мал эмнэлгийн байгууллагад хандана уу.