Мал эмнэлгийн ерөнхий газар МҮОНТ-тэй хамтран бэлтгэдэг "Эрүүл мал-Монголын баялаг" нэвтрүүлгийн шинэ дугаарыг Мал эмнэлгийн хүрээлэнгээс бэлтгэжээ. Тус хүрээлэнгийн судлаачид адууны нийлүүлгийн өвчнийг үүсгэгчийг байгалийн халдвартай монгол адуунаас ялган авчээ. Энэ өсгөврөөс генийн инженерчлэлийн аргаар оношлуур гаргаж авчээ.