УИХ-аас Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталж 2018 оны зургаадугаар сард Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан юм. Ийнхүү тус газар хоёр жил гаруй үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж ажиллаж байна. Тус газар бүх аймаг болон нийслэлд Мал эмнэлгийн газар, сум, дүүрэгт мал эмнэлгийн тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, бүх нийтийн мэндийг хамгаалах, худалдааны чалаат байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах орчин үеийн мал эмнэлгийн тогтолцоот олон улсын жишигт нийцуулсан байгууллагыг бий болгожээ.