Монгол Улсын Ерөнхий сайдын "Мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, отор нүүдлийн зорилготой мал амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих" тухай 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн явцыг танилцуулж байна. Монгол Улс 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар 70.9 сая толгой малтай болсон Малын тоо толгой ийнхүү өссөний нөгөө талд зүй бусаар хорогдсон малын сэг зэм орчныг бохирдуулж, байгаль орчин, бэлчээр, ус ургамлыг доройтуулах болжээ. Түүнчлэн зүй бусаар устгаагүй сэг зэм халдварт өвчин гарах нэг шалтгаан болж байгаа ажээ.