Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь Мал эмнэлгийн ерөнхий газраас баталсан “COVID-19″ цар тахлын онцгой нөхцөлд улсын хилээр орж ирж буй нохой, муур нэвтрүүлэх, мал эмнэлгийн тусгаарлалтын хяналтад авах түр зааврын дагуу Био аюулгүйн 3-р зэрэглэлийн лабораторит шинжилгээ хийж гүйцэтгэж байна. 2020 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр орж ирж буй 11 нохойны 44 дээжид Бодит хугацааны Полимеразийн гинжин урвалын шинжилгээ хийхэд бүх дээжинд сөрөг буюу коронавирусын генийн өвөрмөц хэсэг илрээгүй байна.