Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтснэс 2020 оны 11 дүгээр сарын 12-21-ны хооронд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт дэглэм тогтоосон үед архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуй нэгж байгууллагууд архи зарсан 4 зөрчил БГД-ийн 10-р хороо Вьтнам авто засварын газрын гадаа цахим хаяг ашиглан гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан иргэн Б.г илрүүлэн тээврийн хэрэгслийг хураан авч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд материалжуулан шалгаж байна.
Аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн анхааралд:
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.