Монгол Улс 178 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд 100 гаруй тэрбум нь эрчим хүчнийх юм билээ. У. Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар сайжруулсан шахмал түлшний хоёрдогч том үйлдвэрээ барьж байна. Энэ сайжруулсан шахмал түлшний үйлдвэр дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна олон улсад бүтээгдэхүүнээ гаргах зорилго тавьжээ.
Олон улсын зах зээл дээр сайжруулсан шахмал түлш гангийн үйлдвэрийн гол түүхий эд болдог. Томоохон гангийн үйлдвэрүүд коксжсон нүүрснээс илүүтэйгээр сайжруулсан шахмал түлш авах болжээ. Учир юу гэвээс галын илч, өндөр намын тохиргоотой, агаарт хор нөлөөгүй сайжруулсан шахмал түлш эрэлттэй байгаа гэнэ. Манай улсаас шахмал түлш авахаа Энэтхэг, Бангладеш, Япон зэрэг улсууд илэрхийлжээ.
Засгийн газар эхний ээлжинд Энэтхэг улс руу тэрбум ам.долларын төлбөрт сайжруулсан шахмал түлшээ нийлүүлнэ гэсэн мэдээлэл байна. Зах зээл дээр сайжруулсан шахмал түлш тонн нь 2000 евро хүртэл хүрдэг тухай мэдээлэл байх юм.
Сонирхуулахад тонн нүүрс тутмын 12 хувь нунтаг, үйрмэг байдаг бөгөөд шахмал түлшний нийлүүлэлтээрээ Австрали, Герман, Турк зэрэг улсууд дэлхийд тэргүүлдэг байна.