"СТРАТО" ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг нэн даруй зогсоох, шороон замын тээвэрлэлтийг цаашид бүрэн хориглох, газар дээр нь шалгалт хийх асуудлаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч, Цогтцэций сумын Билгэх багийн засаг дарга Х.Шархүү, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Т.Цэвэлмаа, Өлзийт сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнх нар болон "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ, иргэдийн төлөөллүүд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд албан шаардлага биечлэн хүргүүллээ. Сайдын зүгээс хууль зөрчсөн асуудлыг судалж, шийдвэрлэхээ мэдэгдлээ. Цаашид
байгаль орчинд учруулсан хохирлыг тооцож нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх асуудлаар үргэлжлүүлэн ажиллах болно. Цар тахлаас ч илүү хор хохирол учруулж буй хариуцлагагүй уул уурхайтай бүх нийтээрээ тэмцье!
