Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн хамт олонд иргэд талархал илэрхийлсэн байна. Хорооныхоо иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгт ажлаа хоёргүй сэтгэлээр биелүүлж явааг нь хорооны иргэд нь сайшаан магтсаар байгаа аж.
Энэ ч утгаараа тус хорооны иргэний зүгээс талархлаа илэрхийлэн "Хорооны цагдаа" нэртэй шүлэг бичин дурсгажээ.
Энэхүү шүлэг цаашид дуу болох тухай ч яриа бий. Гэхдээ хэн ая хийж, ямар дуучин түмний чихнээ хүргэх вэ гэдэг асуулт үлдэж байгаа. Магадгүй сонсгол төгөлдөр аялгуутай, олны дуртай дуу болохыг ч үгүйсгэхгүй.
Өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үргэлж үнэнч байж, иргэпийг аюул осол, элдэв зүйлээс өдөр бүр сэргийлдэг чимээгүй гавьяа байгуулагч бол мэдээж хэрэг цагдаагийн алба хаагчид. Тиймээс ч төр түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулах ажлаа нэр төртэйгөөр биелүүлж яваа БГД-ийн 4 дүгээр хорооны цагдаа нарт амжилт хүсье.