Ирланд улсын Эрүүл мэнд хамгааллын төвөөс халдвар авсан иргэнд шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа гэжээ. Тухайн халдварыг Умард Ирланд улсын ижил нислэгээр цуг явсан эмэгтэйгээс авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Бүгд найрамдах Ирланд улсын эмнэлгийн ахлах мэргэжилтэн, доктор Тони Холохан: "Энэ гэнэтийн зүйл биш. Бид маш сайн бэлтгэлтэй байсан нэгдүгээр сараас хойш иргэдийг covid-19 вирусаас хамгаалах олон арга хэмжээг авч байсан гэжээ. Харин Бүгд найрамдах Ирланд улсын Эрүүл мэндийг хамгаалах тандалт судалгааны төвийн захирал өвчтөнтэй хамгийн сүүлд холбоо тогтоосон ойрхон байсан хүмүүсийг хайж байгаа гэсэн байна. Энэхүү тохиолдол Хойд Ирландад бүртгэгдсэнээс хоёр хоногийн дараа бүртгэгдлээ.
Эх сурвалж:bbc.com