Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, аюулын харанга дэлдээд байсан цаг саяхан. Хүн бүхний уур бухимдлыг төрүүлж, хүүхэд нялхасын бие, эрхтэнийг хордуулагч хорт утаанаас салах гарцыг олон ч жил эрэлхийлсээр ирсэн. Багагүй хөрөнгө хүч, гадна дотны санхүүжилтээр элдвийн зүйл хийсэн билээ. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах томоохон төсөл хэрэгжүүлсэн нь Тавантолгой түлш ХХК-ийг байгуулах явдал байлаа.
Ингэснээр Улаанбаатарчуудыг утаанаас салгах томоохон алхам болж чадсан юм. Өөрөөр хэлбэл, 2019 оны хамгийн том бүтээн байгуулалт, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах бүтээн байгуулалтын ажил өрнөсөн хэрэг. Тус үйлдвэр бий болж, нийслэлчүүдийг шахмал, сайжруулсан түлшээр хангаж, түүхий нүүрсний хорт утаанаас салгаж чадлаа. Тавантолгой түлшийн удирдлагын баг ч сайн ажилласан гэдгийг онцлох нь зүйтэй биз ээ. Шинэ хуучин хоёр он солигдох торгон агшинд оны онцлох бүтээн байгуулалтаар Тавантолгой түлш ХХК зарлалаа. Тодруулбал, "Алтан сарнай-2019" наадмын бүтээн байгуулалт, инновацийн салбарын онцлох бүтээн байгуулалттай компаниар "Тавантолгой түлш" ХХК тодорчээ. Энэ бол ёстой л нүдээ олсон шагнал.
Эх орны ирээдүй болсон хүүхэд залуусын эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хоногийн 24 цагаар ажилладаг тус үйлдвэрийн мянга, мянган ажилчид, мэргэжлийн баг, удирдлагын хийж, бүтээн, цааш зоригтойгоор алхаж буй хөдөлмөрийг ийнхүү үнэлэв. Тэдний ажил үүгээр зогсохгүй, ирээдүйд ч ихийг бүтээн байгуулж, нийслэлээ цэвэр агаартай болгох зорилго, зорилтоо биелүүлэх нь гарцаагүй.