Сайд нарын уулзалтаар ЕАБХАБ-ын 2019 оны үйл ажиллагааг дүгнэж, олон улс, бүс нутагт тулгамдаад байгаа улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэн зөвлөлдөж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Бүгд хуралдаанд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр, тухайлбал, терроризм, хүний наймаа, соёлын биет бус өвийг хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ЕАБХАБ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Мөн тэрбээр ардчилал, хүний эрх, сайн засаглалыг хөгжүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоо чухал гэдгийг онцлов.