Утааны эсрэг 20 жил тасралтгүй арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүн гараагүй. Гадаад дотоодын хөрөнгө оруулалт, зээл тусламж, туршлагыг нэвтрүүлж байсан ч үр дүнд хүрч чадаагүй билээ. Хэдэн арван тэрбум төгрөг зарцуулж, Цэвэр агаар сан байгуулсан ч эцэст нь тус сангийн захирлыг аавын хаалга татуулснаар утааг хөрөнгө мөнгөөр дарж чадахгүй гэдгийг ойлгосон. Тиймээс ч бодлого тодорхойлох шаардлагатай тулгарсан юм.
Энэ арга хэмжээг эхлүүлэх алхмыг У.Хүрэлсүхийн Засгийн газар санаачилж, Тавантолгой түлш компанийг байгуулав. Хорт утааны эсрэг арга хэмжээг хэрэгжүүлснээр өдгөө нийслэлийн агаар цэвэр болж байна. Иргэдийн уушги ч тэнийж, цээж дүүрэн цэвэр агаар амьсгалж байгаа. Ерөнхийдөө хэн нэгэн хийх хийж хэрэгжүүлэх бус бүх нийтээрээ л дэмжиж, утааны эсрэг бодлогоо хэрэгжүүлэх нь ийм үр дүнд хүргэснийг сайшааж байгаа билээ. Цаашид ч иргэд, аж ахуйн нэгжүүд хамтын хүчээр зүтгэх нь зүйтэй ажээ.
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД АРД ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖ БҮГДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ
АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ