Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг энэ оны аравдугаар сарын 21-нд цагдан хорих тухай шүүхийн шийдвэр гарсан бөгөөд ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Энэ хугацаанд тэрбээр дүүгийнхээ ажил явдалд оролцохоор батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч түүний хүсэлтийг шүүх хүлээн аваагүй билээ.
Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болох тов гараад байна. Уг хуралд шүүгдэгч нарын зүгээс нийт 20 өмгөөлөгчтэй оролцох бөгөөд хуралд З.Баянсэлэнгэ оролцох мэдээлэл байна.