Ч.Үл-Олдох
Хотын даргын зарласан шахмал түлшний асуудлаарх нээлттэй сонсгол угаарталт бус улстөржилтийн хор Улаанбаатарыг бүрхэж буйг харуулав. Дээр нь НИТХ дахь намаар талцсан төлөөлөгчид сонгууль угтсан баатарлаг үйлсээ бүтээх гээд эрэлд гарчихаж. Дүүргийн Засаг дарга нар ч адил. Өөр нэг асуудал нь өнөөх шахмал түлшийг манай нүүрсний нунтгаар хийгээд, танай машинаар зөөх байсан юм гэсэн хов жив, хэрүүл уруул энд тэндгүй үсэрхийлжээ. Улс төр, эдийн засгийн ашиг сонирхол бүхий энэ олон өнцөг нэгдээд шахмал түлшийг онилчихож. Тэгэхээр “шахмал түлш болохгүй байна”, “угаартсан”,” угаартаагүй” гэх хэрүүл энэ өвөл тасрахгүй нь ээ. Ганц энэ өвөл ч биш цаашдаа Монгол Улс шахмал түлшийг хэрэглээд явах аваас мөнхийн сэдэв болох бололтой.
Ганц жишээ хэлье, төмөр замын өргөн, нарийн царигийг батлах гэж манайхан яаж талцсан билээ. “Нүүрсчин”, авлигачаараа дуудалцан хоёр нам ямар их тэрсэлдэж байв. Тэр нь олон нийтийг ч хагаралдуулж, арай төмөр замын долдугаар сарын 1 гэгч нь болчихоогүй. Түүнээс болж Монгол Улс одоо болтол төмөр замын бараа хараагүй л байна. Уг нь тэгтлээ хэрэлдэхийн оронд төмөр замаа эртхэн барьсан бол улс орны эдийн засаг дээшилж, хөгжил урагшлах байлаа. Хар ухаанаар бодсон ч гэсэн хойшоо дөрвөн мянга гаруй км төмөр зам тавьж нүүрсээ зөөх үү, эсвэл нүүрсээ хүрздээд шидэхэд хилийн цаана овоолчихоор ойрхон байгаа урд хөрш рүүгээ төмөр зам тавих уу гэдэгт нэг их толгойгоо гашилгаж, хэрүүл тэмцэлд туламгүй. Ийм энгийн асуултад дунд сургуулийн хүүхэд ч хариулчихаар. Гэтэл улстөржиж, хэрэлдэж төмөр замын төслийг батлуулалгүй гацаасан. Тэр нь ямар учиртай вэ гэвэл нөгөө л 300 машинаар нүүрс тээвэрлэх үү, 500 машин явуулах уу, танай компани зөвшөөрлийг нь ав, манай машиныг тээвэрт явуулъя, жолооч нь тэрний ах, манай дүү байг гэх мэт ашиг сонирхлоос нь үүдэлтэй. Байсхийгээд гардаг хэрүүл нь ч гэсэн хятад, монгол жолоочдоо ч биш, түүгээр далдалсан нүүрсчдийн бодлого хэрэгжиж ирсэнтэй холбоотой. Энэ жишээ, танил сценар өнөөдөр шахмал түлшин дээр хэрэгжиж эхлээд байна.
Хотын даргын зарласан нээлттэйсонсгол дээр улстөрчид, судлаач, мэргэжилтнүүд, цагдаагийн байгууллага гэхчлэн олон эх сурвалж мэдээлэл өгсөн. АН-ын гишүүд айл өрхүүд төрөл бүрийн зуух хэрэглэдэг. Нийтлэг хэрэглээг хангах туршилт хийгээгүй учраас хүн угаартаж нас барж байна гэж шүүмжилсэн. Уг нь судлаачдын зүгээс технологийн туршилтыг хийсний үндсэнд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Наалдуулагч бодис ч ямар нэгэн хор агуулаагүй талаар лабораторийн шинжилгээний дүнг танилцуулсан. Нийтлэг дүгнэлт нь технологийн алдаа, галлагааны горим зөрчигдсөнөөс угаартах үзэгдэл байна гэж гарсан. Энэ бүхэнд итгэхгүй сөрж дайрах, бөхөөр бол барьц халах үзэгдэл нь өөрөө сонгуульжсан үйл явц гэдгийг харуулах боллоо.
Хотын даргын сонсгол дээр цагдаагийнбайгууллагаасөгсөнмэдээллээс харахад угаарталтнь зуухнытөрлөөснэгиххамааралгүй байнагэдэг нь ямар ч хүнд ойлгогдохоор тодорхой байсан. Тухайлбал, цагдаад бүртэгдсэн мэдээлэлд ердийнзуухтайөрххордсонтохиолдололон байгаа юм. Нийслэлийнгэрхорооллын 200 мянгагаруй айлөрхийн олонх нь төслийн бус буюу ердийн зуухтай. Ердийн зуухтай айлууд угаартаад байна гэвэл нийслэлийн 200 мянган айл өрхийн талаас илүү хувь нь угаартсан баймаар. Гэтэл угаартсан айл өрхийн дотор төслийнзуухтайайлууд ч бас байгаа. Энэ юуг хэлж байна вэ гэвэл, хэчнээн зөвлөмж гаргаж, мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, айл өрхөөр орж сануулга, сэрэмжлүүлэг явуулаад ч нөгөө л галтүлэхгоримтойхолбоотой асуудал нь байсаар байна. Тэгэхээр өнөөдөр улстөржиж, хардаж сэрдэхийн оронд ямар ч зуухтайайл өрх байсан зөв галлагааны зааварзөвлөмжийг дагаххэрэгтэй гэж уриалах нь оновчтой бус уу.
Зарим нь угаарынхиймэдрэгчийгсуурилуулчихсан юм чинь одоо боллоо гэж тайвширч суухыг ч таашгүй. Тэгж санаа амар сууж ч бас болохгүй. Яагаад гэвэл, одоогоорямармэдрэгчтэйг авах, хаанаас, аль улсаас оруулж ирэх талаар төр, засгийн шийдэл гаргаагүй. Үүнээс үүдээд эрсдлийнүнэлгээхийхболомж судлаачдад хомсбайгааг зарим эрдэмтэн, судлаач санал болгож байгаа.
Эцэст нь хэлэхэд, Хотын дарга олон нийтийн санааг чилээсэн асуудлаар яаралтай сонсгол хийсэн нь зөв. Харин шахмал түлш бус улс төрийн угаар нийслэлийг бүрхсэнийг олж харах нүд хэр олон хүнд байгаа бол? Шахмал түлш рүү бурууг чихэх бус айл бүр галаа зөв түлдэг болох сон доо, нийслэлчүүд ээ. Хэрэггүй мэдээллээр бөмбөгдөж байснаас хэн хэндээ санаа тавьж “Яндангаа хөөлсөн үү, хаалтыг нь нээлттэй байлгаарай. Галлагаагаа зөв хийгээрэй” гэсэн мессэжийг түгээе. Эрүүлээр сэтгэж, цэвэр агаараар амьсгалцгаая.