"Тавантолгой түлш" ХХК-ийн Шахмал түлшний үйлдвэрт өчигдөр 19:17 цагийн үед гал гарчээ. Энэхүү дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай ажиллан галыг унтраасан байна. Тодуурлбал, компанийн хоёрдугаар үйлдвэрийн хоёрдугаар шугамын хатаах төхөөрөмжид байсан гурван тонн шахмал түлш шатсан ажээ.
Байнгын ажиллагаатай буюу 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа шахмал түлшний үйлдвэрт онцгойгийнхон байнгын хяналт тавин ажиллаж байгаа болохоор хохирол бага гарсан гэж эх сурвалж мэдээллээ. Мөн энэхүү галын шалтгаан нь цахилгааны улмаас үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах 18-р анги газар дээр нь очиж, галыг унтраасан ба галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.