Хоёр хоногийн дараа "Halloween" буюу сүнсний баяр болно. Энэ баярыг монголчууд тэгтлээ тоодоггүй. Гэтэл сүүлийн хэдэн жил баяр цөөдсөн юм шиг тэмдэглэдэг болсон. Энэ талаар БСШУСЯ "Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмлэглэхгүй байх чиглэлийг бүх ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Дагаж мөрдөхийг сануулж байна" гэсэн байна.
Уг баярыг христийн шашинтай орнууд тэр дундаа америкчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Хүүхдүүд аймшгийн баатрын дүрд хувилан, багт наадам зохиож, айл хэсч чихэр цуглуулан баярладаг.
Манай улсын хувьд сүүлийн үед оюутан сурагчид энэ баярыг тэмдэглэдэг болсон. Энэ тал дээр зарим эцэг эхчүүд гомдол гаргасан учраас Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ЕБС-иудыг энэ жил “Сүнсний баяр” тэмдэглэхийг хоригложээ. Эцэг, эхчүүд “Сүнсний баяр” хүүхдүүдэд ямар ч ач холбогдолгүй. Тусгай өмсгөл өмсөх шаардлагатай болдог, мөнгө төгрөг татахаас эхлээд айл хэсч чихэр цуглуулах зэрэг бусдын амгалан тайван байдалд нөлөөлдөг гэж үзжээ.