Төрөөс 2020 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ. Ингэснээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-д шилжүүллээ.
Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэх хэлэлцүүлгийн үеэр "Улсын гадаад өрийг тогтворжуулах, дарамтыг бууруулахад ОУВС болон бусад доноруудын тусламж дэмжлэг цаашид ч онцгой шаардлагатай байгаа" гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан чуулганы хуралдааны үеэр онцолсон. Засгийн газар ирэх дөрвөн жилд 2.9 тэрбум ам.долларын бондын өр төлөх бол Монголбанк БНХАУ-ын Ардын банктай хийсэн хоёр тэрбум орчим ам.долларын своп хэлцлийн хугацааг сунгахаар ажиллаж байгаа юм.