Хүүхдийн инээд хөөр цалгисан их өргөө, улсдаа хамгийн анхны комбинат цэцэрлэг 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Тодруулбал, тэртээх 1989 оноос эхлэн бяцхан хүүхдүүдийн сурч боловсрох орчинг бүрдүүлэхээр 129 дүгээр цэцэрлэгийг сүндэрлүүлсэн байдаг. Өдгөө 30 дахь жилийнхээ босгыг алхан, түүхт ойгоо тэмдэглэж байна.