ЗҮРХНЭЭС ЗҮРХЭНД -ЖАГААГААС- УЯНГАД
Монголынхоо ард түмний сэтгэлийн хандив, үзэг нэгт нөхдийнхөө тус дэмээр цусны бүлэг ижилсүүлж, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр БНСУ-ыг зориод байсан сэтгүүлч М.Уянга эмнэлгийн төлбөр дутсаны улмаас эмчилгээ нь зогсож, хүнд байдалд ороод байна.
Тэрээр эхний шатны эмчилгээ болох цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ амжилттай хийлгүүлсэн боловч 15 сая вон буюу Монгол мөнгөнд 30 гаруй сая төгрөг дутсаны улмаас хамгийн гол эмчилгээ болох бөөр шилжүүлэн суулгах хагалгаа нь хойшлогдоод байна.
М.Уянгын тухай мэдсэн сэтгүүлчид түүнд туслахаар дахин нэгдэж эхэллээ. Харин үзэгт дүүгээ ийм байдал орсоныг сонссон сэтгүүлч Ж.Жаргалсайхан өөрөө хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштой, аюулт өвчнөөс болж биеийн байдал нь хүнд байгаа ч гэсэн М.Уянгад 5 сая төгрөгөөр туслахаар болжээ.
Тэрбээр БНСУ руу үе шаттай эмчилгээнд явах хэрэгтэй байгаа ч гэсэн "Миний хагалгаа болоогүй, эхлээд Уянгаадаа туслая" хэмээн өөрт цугларсан хандивын мөнгөнөөсөө илүүчилсэн нь энэ. Түүнд цугларсан хандивын мөнгө нь Солонгос руу явах хагалгааных нь зардалын 50 %-д ч хүрэхгүй байгаа билээ. Өөрөө үнэхээр хүнд өвчинтэй тэмцэж байгаа ч гэсэн М.Уянга дүүдээ тусалж буй түүний сэтгэл ҮНЭХЭЭР АГУУ. Хорт хавдар гэж юу болохыг биеэрээ мэдэрч яваа түүний НИНЖИН СЭТГЭЛ, бусдын төлөө гэсэн СЭТГЭЛ ЗҮРХ-ийг биширнэм.
Харь орны эмнэлгийн дүрэм журам чанга хатуу, мөнгөгүй л бол хэн ч биш болно. Уянгын амь нас одоо та бидний гарт байна.
Монголчууд бид нэгдэж Монголын сэтгүүл зүйн салбарт үнэний дуу хоолой болж явсан сэтгүүлч М.Уянгын эмчилгээг эхлүүлж чадсан бол одоо өчүүхэн хичээхэд нэгэн сайхан гэр бүлийн амьдралыг аварч бяцхан үрийг ижийтээ нь үлдээх боломжтой.
Таны Уянга бүсгүйд хандивласан бага боловч хандив нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэж, бяцхан хүүг нь ээжтэй үлдэх боломжийг олгох юм.
Таны хийсэн буян мянгаар үржигдэн буцах болтугай!!
Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/
М.УЯНГА ЗҮРХНЭЭС ЗҮРХЭНД