Өнөөдөр Ахмадын баяр. Олон улсын ахмадын баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан байна. Харин Монгол Улс уг шийдвэрээс хойш хоёр жилийн дараа буюу 1992 оноос тэмдэглэж ирсэн түүхтэй. Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр ахмадууддаа зориулж, байгууллага аж ахуйн нэгж, урлаг соёлынхны зүгээс хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил ч мөн ялгаагүй хүндэтгэлийн тоглолт, хүлээн авалтаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлнэ.
Мөн ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулан тэмдэглэдэг. Манай улсын хэмжээнд 300 мянга гаруй ахмад настан энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг гэсэн тоон баримт бий.