Монгол Улсын Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр энэ сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа. Төрийн үйлчилгээ, тайлан мэдээллийг нийтэд таниулах ажлын хүрээнд Эрчим хүчний яам олон нийтэд хийсэн ажлаа тайлагналаа. Иргэд, аж ахуйн нэгжид цахилгаан түгээх станцууд, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг яамны харьяа бүх байгууллагууд өөр өөрсдийн хийсэн ажил, гүйцэтгэхээр төлөвлөсөн зүйлсээ дэлгэн харуулж байлаа.
Өдөрлөгт эрчим хүчний салбарын харьяа төрийн өмчит болог хувийн хэвшлийн 36 үйлдвэр, компани оролцсон юм. Мөн мэдээлэл, үйлчилгээ авч буй иргэдийн дийлэнх нь ус, цахилгааны төлбөр яагаад нэмэгдчихэв дахин нэмэгдэх үү гэсэн асуултыг их асууж байв.
Цахилгааны үнэ ханшийг Эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог бөгөөд тус байгууллага өнгөрсөн хавар цахилгааны үнийг 16 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, төвийн бүсийн цахилгааны төлбөрийг квт/цаг тутамд 12 төгрөгөөр нэмсэн байна. Үүнээс гадна хоёр тарифт тоолууртай айлын өдөр, оройн хэрэглээг тус бүрд нь 12 төгрөгөөр нэмсэн гэж дуулгалаа.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс цаашид цахилгааны үнэ нэмэгдэх эсэх, сүүлийн үед хэл ам татлах болсон сайжруулсан түлшний талаар тодрууллаа.
-Борлуулалтын зөрүүнээс алдагдал үүсч, өр төлбөр нэмэгдэх хандлагатай болсондөрвөэ жилийн өмнө буюу 2015 оноос хойш үнэ тарифт дорвитой өөрчлөлт ороогүй яваа. Валютын ханшнаас шалтгаалж өртөг зардал нэмэгдэх нэг хүчин зүйл болж байна. Харин салбарын зүгээс аль болох зардлаа бууруулж, үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Ер нь, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад орохоор хуулиараа цахилгааны тариф шууд нэмэгдэнэ. Хүндрэл+++тэй нэг асуудал нь дэмжих тариф бусад улстай харьцуулахад хамгийн өндөр буюу 2-4 дахин үнэтэй байгаа. Өнгөрсөн хаврын чуулганаар сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг бууруулахын тулд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хямд үнэ өгсөн компанид олгодог байхаар шийдвэрлэсэн. Цахилгааны үнэ цаашид одоо байгаа хэмжээнээсээ нэмэгдэхгүй.
-Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан түлштэй холбоотой асуудал тавигдаж эхэллээ. Энэ талаар?
-Хотын агаарын бохирдол 50 хувь буурна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Хог, нунтаг нүүрс борлуулж байна гэсэн мэдээлэл сошиалаар явж байна билээ. Зарим нэг хүний хувийн бизнест нөлөөлсөн байх. Үүний цаана цөөн хэдэн хүний л ашиг сонирхол явж байгаа болохоор тйимэрхүү сөрөг юм явуулаад байгаа бололтой. Хэдхэн нүүрсний бизнес эрхлэгчээс болоод Улаанбаатар хот утаатайгаа зууралдаад байж болохгүй биз дээ. Нүүрсний ченж, амны эздийн хийж байгаа үйлдэл гэж ойлгож байна. Ер нь, хотын агаарын бохирдоос салах шийдлийн эсрэг арга хэмжээ авах ямар шаардлага байгаа юм бол. Олонхийн эрх ашгийг үл хүндэтгэсэн цөөнх байж болохгүй.
-Үйлдвэрлэлийн чадал муу учир хэрэгцээг хангахгүй гэсэн шүүмжлэл байгаа?
-Хангалттай хэмжээнд үйлдвэрлэл явуулна. Үүнд санаа зовох зүйл байхгүй. Нийслэлийнхээ айл өрхүүдийн хэрэгцээг бүрэн хангаад явчихна. Бодит байдал ямар байгаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, савалгаа болон бусад үйл ажиллагаатай танилцаж ч болно шүү. Аливаа худал мэдээлэлд автахгүй бодит нөхцөл байдлыг л харах зүйтэй. Дахин хэлэхэд агаарын бохирдол 50 буурна гэдэгт эргэлзэхгүй байгаа.
Нийгэмд шуугиан дэгдээж, сайн муугаар хэлэгдээд амжсан шахмал түлшний талаар салбарын сайд зүйлсийг хэллээ. Тэгвэл Тавантолгой түлш ХХК-ийн шахмал түлшний талаарх зарим мэдээллийг иргэддээ фото сурвалжлагаар хүргэж байна.
Шахмал түлшний танилцуулга
Давуу тал ба стандарт
Агаарын бохирдлын эсрэг хамтдаа зүтгэж, хүчээ нэгтгэе
Тавантолгой түлш ХХК иргэн таныг ажлын байранд урьж байна
Сайн түлш 25 кг-ын савлагаатайгаар
Түлш борлуулах цэгүүд хаяг байршлын хамт
Тавантолгой түлшийнхнийг зорих иргэд цөөнгүй байна.