БМДИ-ийн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг Төв аймгийн 9 сумын 250 багш, удирдах ажилтнуудад сургалт-зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулаад ирлээ.
2019-2020 оны хичээлийн жилд БСШУСЯ-аас “Иргэний ёс зүйн боловсролыг дээшлүүлэх жил” болгон ажиллаж байгаатай холбоотой Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Төв аймгийн Боловсрол соёл, урлагийн газартай хамтран “Сургалт-зөвлөн туслах үйл ажиллагаа” зохион байгуулав.
Энэ сургалт-зөвлөн туслах үйл ажиллагаагаар “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”, “Багш нарын YII их хурал”, “Хувь хүний ёс зүй ба нийгмийн ёс зүй”, “Хичээлд бэлтгэх, төлөвлөх арга зүй”, “Хүүхдийн хөгжлийн үндэс-гэр бүлийн харилцаа”, “Хүүхдийн ялгаатай байдлыг мэдрэх, ойлгох, дэмжих ур чадвар-EQ”, “Стрессийг даван туулах арга зам” зэрэг сэдэв, агуулгын хүрээнд Төв аймгийн 9 сумын 250 багш, удирдах ажилтнууд хамрагдлаа. Төв аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас аймгийн хэмжээнд 4 бүс болгон багш, удирдах ажилтнуудаа хамруулж байгаа бөгөөд энэ удаад 1-р бүсийн 9 сумын багш нарт зориулсан сургалт-зөвлөн туслах үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулагдлаа.