Шадар сайд С.Амарсайхан “ Монголын ипотекийн корпорац” ХХК нь ипотекийн зээлийн харилцагчдыг зуучилснаар дундаас нь 2-3 хувийн суутгал авдаг талаар мэдээлэл хийсэн нь олон нийтийн дунд шуугиан тариад буй.
2013 оны зургаадугаар сараас эхэлсэн энэ зээлийн үр дүнд өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 900 мянган өрхийн 11 хувь нь ипотекийн зээлд хамрагджээ. Энэ тоо хэдийгээр хангалтгүй мэт сонсогдож байвч үргэлжилсэн хөтөлбөрийн хүрээнд иргэд ипотекийн зээлд хамрагдсан хэвээр байна. Тоон үзүүлэлтээс харвал 2020 он хүртэлх хугацаанд нийт 100 мянган өрхөд таван их наяд төгрөгийн зээл олгожээ. Тэгвэл энэ их мөнгөний 2-3 хувийг МИК зуучилсан хэлбэр нэрээр зувшуулж байгаа нь хууль бус үйл ажиллагаа гэж харах үндэслэл байна. Энэ талаар мэргэжлийн эдийн засагчид тайлбарлахдаа, “ МИК анх байгуулагдахдаа ипотек, моргейжийн салбарт анхдагч болон хоёрдогч зах зээл дээр үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, урт хугацаатай зээлийн эргэлтийг бий болгох зорилгоор байгуулагдсан юм. Олон улсын жишигт ийм төрлийн байгууллага бий. Одоо МИК-ийг бүхэлд нь харах юм бол арилжааны банкуудын дундаа эзэмшдэг зээлийн төв шиг харагдаж байна.
Монгол Улсад урт хугацаатай хямд санхүүгийн эх үүсвэр маш чухал боловч өнөөдрийн байдлаар МИК стандарт моргейж, стандарт ипотек гаргаж зах зээл дээрээс мөнгө босгох боломжгүй юм. Яагаад гэвэл, нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3 –т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа асуудлыг шүүхээр зохицуулахаар заасан байна. Энэ заалт байгаа тохиолдолд МИК олон улсаас мөнгө татах боломжгүй юм. Учир нь стандарт моргейж шүүхийн бус журмаар зохицуулагддаг систем. Эндээс дүгнээд харахаар ипотекийн зээл авч байгаа хүмүүс банкны урт хугацааны зээлийн үйлчилгээ авч байна гэсэн үг. Хэрвээ МИК хоёрдогч зах зээл дээр жинхэнэ утгаараа ажиллах юм бол бидний үндсэн органик хууль, түүнтэй холбоотой хуулийн дагуу банкаар дамжин олгогдсон урт хугацааны зээлийг үнэт цаас буюу бонд гаргаж гадаад улсаас мөнгө татаждараагийн зээлдэгч нарыг санхүүжүүлэх, тэндээсээ ашиг харж хүртэх ийм л хувилбар байдаг ч харамсалтай нь ингэсэнгүй. Гадаад улс болохоор манай иргэдийн барьцаалбарыг хүлээж авах боломжгүй юм. Яагаад гэвэл үл хөдлөхийнбарьцаалбар нь тухайн улсын Үндсэн хуульд зөвхөн шүүхээр зохицуулах заалттай тул гаднын хөрөнгө оруулагчид манай барьцаалбарыг авах боломжгүй юм. Ийм учраас Төв банкнаас баталгаа гаргах, Засгийн газраас баталгаа гаргах замаар арилжааны зориулалттай зээлийн эх үүсвэрийг татаж байна. Хэрэв МИК стандартын дагуу ажилласан бол одоогийнхоос ч бага хүүтэй зээл оруулж ирэх боломжтой байсан. Дүгнээд хэлэхэд, арилжааны банк өөрсдөө тус бүртээ зээл олгож байгаа хэрнээ дундаа зээлийн төв байгуулсан нь ашиг зардлыг нэмэгдүүлж хуваан авч байна гэсэн үг. Энэ бүхнийг Шадар сайд С.Амарсайхан олж харсан юм болов уу” гэж сануулан бичжээ. Тэгвэл МИК-ийн цаана ямар улс төрийн тоглолт, хэн гэдэг захиалагч яваад байгааг хөөгөөд үзье. Худалдаа хөгжлийн банкны “сахал” Д.Эрдэнэбилэгийн бүлэглэлийнхэн МИК-ийн ТУЗ-ийг атгаж буй. Тодруулж хэлбэл, “МИК”-иэс мөнгө саагч, хувь хүртэгч “захиалагч”нь Д.Эрдэнэбилэг болж таарах нь. Өнөөдөр МИК-ийн ТУЗ-ийн даргаар Д.Эрдэнэбилэгийн олон хууль бус хувьчлалд тусалдаг, одоо “ Азиа дайверсифайд рийл истэйт фанд нэг” компанийн зөвлөхөөр ажилладаг М.Мөнхбаатар аж. Тэрбээр “захиалагч”-ийнхаа үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлдэг төдийгүй өөрөө ч хувиа авахаа мартдаггүй нэгэн бололтой. Түүний удирдлага дор буюу ТУЗ-ийн хараат бус гишүүдээр “ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчилж авсан Кью Эс Си компанийн захирал Э. Шижир, МУИС-ийн дэд профессор Ч.Хашчулуун, “ Мандал даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ө.Ганзориг нар багтаж байна. Эдгээр зөвлөлийн гишүүд 2003 оноос эхлэн “МИК”-ийн санхүүжүүлэлтэд ямар оролцоотой ажилласан бэ. Тэд өнөөдрийг хүртэл яагаад тайлангаа тавихгүй байгаа нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Үнэхээр иргэдийн ипотекийн зээлийн төлөлтөд тэгтлээ их санаа тавьдаг юм бол өнөөдрийг хүртэл ипотекийн зээлийн хүүг буруулахад нэг ч алхам хийхгүй байгаа юм. Зөвхөн захиалагчийн “ зарц” хийгээд чимээгүйхэн “мөлжигчдийн дүрд “хувираад байгаа юм биш үү гэх хардлага үүсээд байгаа аж. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж олдог зээлийн хүүгийн төлбөр хэний халаасанд ороод, хэнийг баяжуулаад байгааг шалгах цаг болсон гэдэгтээ Шадар сайдын хэлсэнтэй олон нийт санал нийлж эхэллээ.