Лид Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын үр ашиг, чанар, стандартыг сайжруулахад онцгой анхаарна гэдгээ УИХ-ын дарга Занданшатар Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажиллах үеэрээ онцлон анхаарууллаа. Тухайлбал Баянхонгор аймагт гэхэд тендерт шалгарч, ажлаа эхлэж, нийт санхүүжилтийнхээ 95 хувийг авсан ч 8 жил дамнаад ч ашиглалтад ордоггүй НЭГЭН сургуулийн барилга байна.
Сони Баянхонгор аймгийн 5-р сургууль, 960 хүүхдийн сургуулийн барилгыг барих тендерт одоогоос 8 жилийн өмнө Их наяд хөгжил компани шалгарч, барилгын ажлыг эхлүүлжээ. 8 намар хүүхдүүд сургуулиа ашиглалтад орохыг хүлээсээр. Гэвч сургуулийн барилга ашиглалтад орох битгий хэл бариад энэ хэмжээнд хүрсэн нь шал тайзнаас эхлээд чанарын шаардлага хангахгүй байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Багана нь далий баригдсан зэрэг цөөнгүй асуудлууд байгаа учраас хүлээн авах боломжгүй гэсэн тайлбарыг Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Ганбаяр хэлсэн. Харин УИХ-ын дарга Занданшатар энэ мэт улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг царцаадаг байдлыг таслан зогсооно. УИХ-ын хяналт шалгалтын онцгой бүрэн эрхийн хүрээнд тендер шалгаруулалтаас хүлээн авах шат хүртэл хяналт шалгалтын ажлыг сайжруулна гэж мэдэгдлээ.
СИНХРОН Г.ЗАНДАНШАТАР УИХ-ЫН ДАРГА.
8 жил баригдаж байгаа Баянхонгор аймгийн 5-р сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэгч Их наяд хөгжил компани гэхэд өнгөрсөн хугацаанд нийт санхүүжилтийнхээ 95 хувийг авчээ. Нийтдээ энэ барилгад улсын төсвөөс 5,4 тэрбум төгрөгийг зарцуулсан ч баригдаж дуусаагүй. УИХ-ын дарга барилгын үйл явцтай газар дээр нь танилцаад 12-р сарын 1 гэхэд дуусгаж ашиглалтад оруулахгүй бол хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлж, төсвийн мөнгийг буцаан төлүүлэх болно гэсэн хатуухан анхааруулгыг өглөө.