Өглөө босоод өөрсдийнхөө амьдралын талаар бодоод үзээрэй.
Өнөөдөр Монголд ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол алдагдаж эрх баригчдын гарт бүх зүйл төвлөрч таны, миний, бидний үр хүүхдийн ирээдүй хойч үе тэдний гарын үзүүрт багтаж байна. Ийм цаг үед бид өөрсдийнхөө төлөө цаашилбал үр хүүхдийнхээ төлөө сэтгэл чилээж, үгээ хэлэх цаг болжээ. Энд заавал энэ тэр нам засаг гэж талцаж хэрэлдэхээсээ илүү үнэ цэнтэй амьдралынхаа эзэн нь бид өөрсдөө юм. Би яагаад Э. Бат-Үүл ахыг дэмжиж байгаа гэхээр хамгийн эхлээд бидэнд хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо нээлттэй байх эрхийг Үүл ах олгосон юм. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг санаачлан батлуулснаар өнөөдөр таны миний ийн бичиж байгаа эрх чөлөө юм. Түүний Хотын даргаар ажиллаж байхдаа хийсэн ажлыг энд хэлэх нь илүүц биз. Тэртэй тэргүй ямар ажил хийж гүйцэтгэж явсан нь одоо ч яригдсаар буй. Хамгийн гол нь Э. Бат-Үүл дарга бидний төлөө дуугарч чадах цорын ганц дуу хоолой байгаад л учир байгаа юм. Тийм учраас л энгийн иргэд түүний талд сэтгэл зүрхээрээ нэгдсэн билээ. Харин одоо Сонгинохайрхан дүүргийнхний өмнө Ардчиллыг сонгох уу, нэг намын дарангуйллыг сонгох уу гэдэг ТҮҮХЭН СОНГОЛТ иржээ. Энэ удаа тус дүүргийнхний сонголт Монголын ард түмний сонголт юм шүү гэдгийг үг дайж дамжуулья. Ямар ч байсан Сонгинохайрхан дүүргийнхэн сэтгэл хоосортол сонголт хийхгүй гэдэгт итгэж байна.
2021. 10. 08
Сэтгүүлч В. Сарантуяа