Ерөнхий сайд л.Оюун-Эрдэнэ Ажил олгогч эздийн холбоо болон мэргэжлийн холбоодтой уулзалт хийхдээ нэгэн мэдэгдэл хийжээ. Тэрбээр "Засгийн газрын сайд нарыг солих асуудал яригдахгүй. Мэргэжлийн сайд нарын ажлыг хийлгэх ёстой. улс төр хийх гэж байгаа бол надтай тул. Сайд нарыг ажлыг нь хийлгэ" хэмээн тов тодорхой хэлжээ. Улс төрийн хүрээнд 10-р сард Засгийн газрыг огцруулах, зарим сайд нарыг чөлөөлөх тухай яригдана гэсэн "бор шувуу" нисэж эхэлсэн. Цахим орчинд зарим сайдыг нэр цохож өнөөдөр огцорно гэсэн мэдээлэл ч гарсан. Харин үүнд гүйцэтгэх засаглалын тэргүүн байр сууриа тодорхой илэрхийлж, цэг тавьжээ. Ерөнхий сайд л.Оюун-Эрдэнэ танхимынхаа нэг ч сайдыг солих, огцруулах, сэлгэх бодолгүй байгаа юм байна. Харин УИХ-ын олонхын бүлгийн зарим гишүүнд ийм сонирхол байгаа нь бол нууц биш.
эх сурвалж: elive.mn