Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд Засгийн газрын маргаашийн буюу Лхагва гарагийн хуралдаанаар хариуцлага тооцож , ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна . Түүнийг цар тахлын үед ялангуяа УОК - оос хөл хорьсон байхад " 0240 УНҮ " дугаартай дипломат албаны автомашинаар " Амур " зочид буудалд хүргүүлэн , архидан согтуурхаж , эмэгтэйчүүд зөөж байгаа бичлэг цахим орчинд ил болсон нь олны дургүйцлийг төрүүлсэн . Ерөнхий сайд Л.Оюун - Эрдэнэ хариуцлагагүй энэ үйлдэлд хариуцлага тооцохыг ЗГХЭГ - ын дарга Ц.Нямдоржид даалгасан байна .
Дэд сайд Б.Мөнхжинг төрийн албаны ёс зүйг зөрчсөн , албаны автомашинаар хөл хорьсон цагт зорчсон , архидан Согтуурсан , архидалт зохион байгуулсан зэрэг олон үндэслэлээр буруутган , ийнхүү Дэд сайдынх нь албан тушаалаас чөлөөлөхөөр болсон байна . Энэ нь ч зүй ёсны хэрэг . Цаашид энэ мэт увайгүй үйлдлийг өөгшүүлэхгүйн тулд эхнээс нь хариуцлага тооцоод явах нь төрийн алба эршиж , ёс зүйг дээдлэх алхам болох учиртай .
Эх сурвалж:24tsag.mn