Банкны муу зээлтэй иргэдийн хувьд нэг удаа зээлийг хэвийн горимд нь оруулж өгөөч гэсэн шаардлагыгМонголын Залуучуудын Холбооноос хүссэн. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
- Зээлийн ангилал муу байлаа гээд зээл өгч болохгүй гэдэг зохицуулалт хаана ч байдаггүй. Арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр буюу нэг хадгаламж эзэмшигчийн мөнгөөр нөгөө хүнд зээл өгч байгаа тул эрсдэлээ тооцож байгаа. Зээлийн ангилалын хувьд нэг удаа хөрвүүлэлт хийсэн ч гэсэн зээл олгох асуудалдарилжааны банк л эцсийн шийдвэр гарна. Зээлийн ангилалаас боллоод зээл олгохгүй гэсэн хууль, журам байхгүй. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил, иргэдийн хооронд эрсдлийг тооцоолон гаргаж буй шийдвэр юм. 2020 онд Монголбанк, Засгийн газраас шийдвэр гарч зээлийн ангилал хийгдээгүй. Тэгэхээр 2020 онд муу зээлдэгч шинээр нэмэгдээгүй гэсэн үг. Эдийн засаг хэвийн, ковидгүй байсан үеийн мэдээллүүд дээр тулгуурлан арилжааны банкууд шийдвэрээ гаргаж байгаа.
Зээлийн мэдээлийг зургаан жилийн хугацаанд хадгалдаг. Үүнийг бууруулах боломж бий юу?
- Энэ бол хуулийн дагуух зохицуулалт. Өмнө нь аравгаруй жил байсан зохицуулалтыг бид зургаан хувьд буулгасан. Энэ хугацааг бууруулах тусам эрсдэл нэмэгдэнэ. Тэгэхлээр арилжааны банкуудын үйл ажиллагаа тогтворгүй болж эхэлнэ гэсэн үг. Үр дүнд нь эдийн засагт маш сөрөг нөлөөтэй. Олон улсын жишгээр зургаан жил гэдэг харин бага талдаа. Эдийн засгийн нөлөө, хувь хүний санхүүгийн сахилга бат зэргээс шалтгаалаад муу зээлдэгч болчихсон байлаа гэхэд циклийн хувьд зургаан жил гэдэг нь тухайн хүн эргээд сэргэх боломжтой хугацаа гэж тооцоолж хуулинд заасан байдаг.